A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 114-В

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурыг босгох ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр, "6-15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурыг угсарч босгох ажлын технологийн карт"-ыг хоёрдугаар, "110 кВ-ын LW36-126w маягийн хийн таслуурын угсралтын ажлын технологийн карт"-ыг гуравдугаар, "35 кВ-ын ZW7-40.5 маягийн вакуум таслуурын угсралтын ажлын технологийн карт"-ыг дөрөвдүгээр, "Ф300-400 мм диаметртэй төмөр бетон бортогон шонгийн залгааг гагнах угсралтын ажлын технологийн карт"-ыг тавдугаар, "PM130P/PM130E/PM130EH серийн олон функцит хэмжүүрийн төхөөргийн угсралтын ажлын технологийн карт"-ыг зургадугаар, "Микропроцессорон релений блокын угсралтын ажлын технологийн карт"-ыг долдугаар, "Сильфон компенсаторыг үл нэвтрэх суваг буюу худагт угсрах ажлын технологийн карт"-ыг наймдугаар, "Дулаан дамжуулах далд шугам хоолойд хэсэгчилсэн оруулга оруулах ажлын технологийн карт"-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дээрх технологийн картуудыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг эрчим хүчний барилга байгууламжийн үйлдвэрлэл, угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, компанийн удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн захиргааны удирдлагын газар /М.Баярмагнай/, Бодлого, төлөвлөлтийн газар /Д.Чимэддорж/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД П.ГАНХҮҮ