A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /тоног төхөөрөмжийг засварлах (ЭХН-8-81-05-2017/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 114-Г

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийг засварлах хөдөлмөрийн нэгтгэсэн норм. Гуравдугаар хэсэг" (ЭХН-8-81-05-2017)-ийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү нормыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, байгууллага, компанийн удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн захиргааны удирдлагын газар /М.Баярмагнай/, Бодлого, төлөвлөлтийн газар /Д.Чимэддорж/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД П.ГАНХҮҮ