A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 59

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/Жамъянгийн Мөнхбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;

2/Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

3/Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

4/Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;

5/Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

6/Сандагийн Бямбацогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

7/Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;

8/Гомбосүрэнгийн Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

9/Гэлэгпилийн Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;

10/Дангаагийн Ганбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын;

11/Цэдэвийн Дашдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;

12/Пүрэвийн Сэргэлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

13/Пүрэвжавын Ганхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын;

14/Аюушийн Цогцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын.

2.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД