A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.02.07-ны өдрийн 1-1/715 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хасалт хийсэн/

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар 145 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мопгол Улсын "Архивын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх ББНШАЗТК-ын 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг."Шинжлэх ухааны технологи зураг төслийн баримтад эрдэм шинжилгээ, суурь боловсруулалт хийх ажлын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Журмыг 2003 онд багтаан хэвлүүлэхийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга /Д. Батхуяг/-т, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Үндэсний төв архивын захирал /Х.Энхтүвшин/-д тус тус даалгасугай.

Гурав.Журмыг 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг төрийн архивуудын дарга, захирал, эрхлэгчид болон байгууллагын архивуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад үүрэг болгосугай.

Дорөв.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс Улсын архивын хэрэг эрхлэх газрын даргын 1995 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан "Шинжлэх ухаан техникийн баримтыг эмхлэн цэгцлэх ажлын заавар"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ӨЛЗИЙБААТАР