- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 72
Төрийн ордон,Улаанбаатар хот
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
3.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
