- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Улсын комисс байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 77
Төрийн ордон,Улаанбаатар хот
Улсын комисс байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Комиссын дарга:
Монгол Улсын Ерөнхий сайд
Комиссын орлогч дарга:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Үндэсний Статистикийн хорооны дарга
Улсын комиссын гишүүд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Барилга, хот байгуулалтын сайд
Батлан хамгаалахын сайд
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Гадаад харилцааны сайд
Зам, тээврийн хөгжлийн сайд
Сангийн сайд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Хууль зүй, дотоод хэргийн сайд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Эрчим хүчний сайд
Эрүүл мэндийн сайд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Нарийн бичгийн дарга:
Орон тооны албан хаагч /Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 13.4-т заасан шаардлагыг хангасан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
