A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 328

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТИВ, ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2018 онд зохион байгуулах тив болон олон улсын спортын тэмцээний жагсаалт, эдгээр тэмцээнийг улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 199, 333 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээний бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулж, дүнг 2018 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА