A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 329

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ын "Дөрөв. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд" гэсэн хэсэгт "20. Дорноговь аймгийн Ханги", мөн жагсаалтын "Зургаа. Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд" гэсэн хэсэгт "4. Өмнөговь аймгийн Шивээхүрэн" гэж тус тус нэмсүгэй.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ