- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын болон гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамж/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 339
Улаанбаатар хот
ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.34-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын болон гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A