A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 342

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22.3, Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНХАУ-ын Учо хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн циркийн уран бүтээлчдэд нийт 52.0 (тавин хоёр) сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдааны хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24.0 (хорин дөрвөн) сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая төгрөг, мөн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдийн мөнгөн шагналд шаардагдах 169.0 (нэг зуун жаран есөн) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА