A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 343

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА