- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОВД, ЧОЙБАЛСАН ХОТ БОЛОН БАГАНУУРЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 347
Улаанбаатар хот
ХОВД, ЧОЙБАЛСАН ХОТ БОЛОН БАГАНУУРЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 12.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1 дүгээр, Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг түшиглэн хөгжих Багануурын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3 дугаар хавсралтад заасан бүрдэлтэйгээр тус тус баталсугай.
2. Ховд, Чойбалсан хот болон Багануурыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2018 оны III улиралд багтаан боловсруулж, Засгийн газарт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүсийн тулгуур төв хотуудыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолын 1, 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
