A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 354

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад зохион байгуулагдах "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын YII наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны 8 сард багтаан зохион байгуулахаар тогтсугай.

2. Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулахад Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгт шаардагдах хөрөнгийг 2019-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайд Ц.ЦОГЗОЛМАА