- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН МӨНГӨ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 361
Улаанбаатар хот
ХҮҮХДИЙН МӨНГӨ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
"Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2017 онд шинээр төрсөн бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг төрсөн сараас нь эхлэн тооцож батлагдсан төсөвтөө багтаан 2017 онд нөхөн олгох арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 3.1 дэх заалтыг 2017 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
