- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 305-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Авто замын салбарт хэрэгжүүлэх авто зам, гүүрийг барихад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын "Авто замын барилгын ажлын төслүүд" гэсэн хэсгийн 15 дахь заалтын "Солбицол, координат (Y, X)", "Байршил" гэсэн баганад дор дурдсан агуулгатай 13, 14, 15 дахь мөр нэмсүгэй:
13 | 5292183.481 | 628115.683 | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо |
5292067.250 | 627816.791 | ||
5292198.943 | 627765.579 | ||
5292340.532 | 628093.311 | ||
14 | 5292000.991 | 628141.679 | |
5291874.996 | 627891.553 | ||
5292045.540 | 627825.233 | ||
5292158.928 | 628119.180 | ||
15 | 5291812.802 | 628168.486 | |
5291678.954 | 627967.788 | ||
5291874.996 | 627891.5526 | ||
5292000.991 | 628141.6786 |
2. Мөн хавсралтын "Авто замын барилгын ажлын төслүүд" гэсэн хэсгийн 15 дахь заалтын "Хүчин чадал" гэсэн баганын "29.5" гэснийг "32.2" гэж, "тоо хэмжээ (м3)" баганын "1,000,000.00" гэснийг "1,800,000.00" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ
Текст томруулах
A
A
A

