A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 2 байхаар тогтоосугай.

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2024 оны 177 дугаар тогтоолоор нэмсэн)

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2024 оны 177 дугаар тогтоолоор нэмсэн)

2. Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай: а/ Эрүүгийн цагдаагийн алба;

б/ Мөрдөн байцаах алба;

в/ Хэрэг бүртгэх алба; 

(Засгийн газрын 2020 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

г/ Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба;

(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор өөрчилсөн.)

д/ Тээврийн цагдаагийн алба; 

е/ Санхүү, ар талын алба;

(Засгийн газрын 2023 оны 400 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

ж/ Захиргааны удирдлагын газар;

з/ Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба;

(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 177 дугаар тогтоолоор тус тус өөрчилсөн.)

и/ Интерполын үндэсний төв товчоо;

к/ Экологийн цагдаагийн алба. 

(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор нэмсэн.)

л/ Хэрэг бүртгэх алба.

(Засгийн газрын 2023 оны 400 дүгээр тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2024 оны 177 дугаар тогтоолоор өөрчилсөн)

м/ Урьдчилан сэргийлэх алба.

(Засгийн газрын 2024 оны 177 дугаар тогтоолоор нэмсэн)

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ