- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- Журам шинэчлэн батлах тухай /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 1 дүгээр 15-ны өдрийн 3831 дүгээрт бүртгэв.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2017 оны 03 сарын 21-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 171дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын байнгын хорооны 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм" (орон тооны бус)-ийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.19 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороотой хамтран журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Г.Батбилэгт)-нд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.НОМТОЙБАЯР
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороотой хамтран зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Ганцэцэг)-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Г.Банзрагч)-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A