A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/06

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/, Ашигт малтмал, газрын тосны газар /H6Htjlty/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/-т даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР