- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул/
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар А/06
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/, Ашигт малтмал, газрын тосны газар /H6Htjlty/-т тус тус үүрэг болгосугай.
Гурав. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Түлшний бодлогын газар /Ч.Чулуунбат/-т даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.СУМЪЯАБАЗАР
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/211
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2."Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам"-ын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /Ч.Хишигдалай/, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан хуучин нэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх