- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 16
Улаанбаатар хот
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 27.000 (хорин долоон мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 26 дугаар тогтоолор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.000 (хоёр зуун наян мянган) төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243.000 (хоёр зуун дөчин гурван мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 26 дугаар тогтоолор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 239
Улаанбаатар хот
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгасугай.
2.Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550,000.0 (таван зуун тавин мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440,000.0 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
