- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1/Монголбанкны Дэд ерөнхийлөгч;
2/Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга;
3/Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
4/Үндэсний хөгжлийн газрын дарга;
5/Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
6/Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч /эрдэм шинжилгээ, судалгааны асуудал хариуцсан/.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
