- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны/
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
Дугаар А/19
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2."Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааны журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг Геологийн бодлогын газар /Б.Мөнхтөр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/-т тус тус даалгасугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/206 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A