A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг доор дурдсанаар тогтоосугай:

1/төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар;

2/албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар;

3/мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар.

2.Төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ тогтоолын 1-д заасан нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД