- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /БХБС-ын 2018 оны 217 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/БХБС-ын 2018 оны 217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 11
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тавих шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2013 оны 89 дүгээр тушаал, 2017 оны 204 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
