A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл зохиох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичгүүдийг нэгдүгээр хавсралт ёсоор баталж, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан тушаалын хоёрдугаар хавсралтанд дурьдсан барилгын норматив баримт бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийн хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажавт/-д даалгасуай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА


Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2975 дугаарт бүртгэв