A

A

A

Бүлэг: 1979

/БХС-ын 2013 оны А/85 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 343

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам/

Яамны эрх зүй байдлын тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалт, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2007 оны 1 дүгээр

хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамд үүрэг болгосугай.

3.Тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2005 оны Журам батлах тухай 149 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.БОРБААТАР