- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Үндэсний инновацийн шагнал олгох журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
Инновацийн тухай хуулийн 17.1.11, 17.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Үндэсний инновацийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2."Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци" шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг тус бүр 30.0 (гучин) сая төгрөг байхаар тогтоосугай.
3.Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A