- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 58
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Бодлого, төлөвлөлтийн газар (эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтэс, эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтэстэй);
2.2. Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газар (эдийн засаг, санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2.3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.4. Нийгмийн эрүүл мэндийн газар (олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэстэй);
2.5. Эмнэлгийн тусламжийн газар (эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс, уламжлалт анагаах ухааны хэлтэстэй);
2.6. Эм, үйлдвэрлэл технологийн газар (эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "н" заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
