A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

(Засгийн газрын 2019 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР