A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

Төсвийн тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү аргачлал батлагдсантай холбогдуулан чиг үүрэг дахин хуваарилах үйл ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР