A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2681дугаар зүйлийн 2681.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Харьяа гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах тухай" 778 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалыг нийтэд мэдээлэх үүргийг Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв /Г.Баасандорж/-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа удирдлагын газар /О.Цэенрэгзэн/-т үүрэг болгосугай.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ДАРГА Б.АСРАЛТ