- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2020 оны 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 9 дэх заалтын "Дарга-Эрүүл мэндийн сайд" гэснийг "Дарга-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд" гэж, 31 дэх заалтын "Дарга-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд" гэснийг "Дарга-Эрүүл мэндийн сайд" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
