A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 70

Улаанбаатар хот

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.6 дахь хэсгийн "…хөрөнгийг дансанд нь байршуулна." гэсний дараа "Жижиг зээл олгох банкинд тавих шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, банктай байгуулах гэрээний загвар, жижиг зээлийн санхүүжилтийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж нэмсүгэй.

2. Мөн журмын 2.3 дахь хэсгийн "…Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна." гэснийг "Төсөл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд төслийг сонгон шалгаруулах удирдамжийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж, 5.4 дэх хэсгийг "Хүн амын зорилтот бүлгийн иргэдэд олгох санхүүгийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 6 дахь сараас эхэлж 48 хүртэлх сарын хугацаанд сар бүр эргэн төлөх нөхцөлтэй байна." гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд С.ЧИНЗОРИГ