A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах журам; Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, ашиглах журам)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах журмыг 1 дүгээр хавсралт, Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, ашиглах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2.Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор баталж, энэхүү сүлжээгээр мэдээлэл солилцож, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй.

(Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2020 оны 219 дүгээр тогтоолоор нэмэлт орсон. Засгийн газрын 2022 оны 197 дугаар тогтоолоор 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон)

3.Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмуудад нийцүүлэн холбогдох журам, стандарт, нөхцөл, шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад тус тус даалгасугай.

4.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн), Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт тус тус үүрэг болгосугай.

5.Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)