A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР, МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 79

Улаанбаатар хот

Цэргийн албаны тухай хуулийн 30.5, 31.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2018 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.070.990 (таван сая далан мянга есөн зуун ерэн) төгрөг байхаар тогтоосугай.

3. Цэргийн дүйцүүлэх алба хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД