A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ