A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурсан "Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон "Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол"-ыг тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ