A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг баримтлан Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

САЙД А.ИШДОРЖ