- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 317 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 139
Улаанбаатар хот
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1, 17.1.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 10 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 533дахь заалт нэмсүгэй:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
533_# | Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төсөл | Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, концессын гэрээний хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусгавар болоход төрд шилжүүлэх | Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх | Тавантолгой орд газраас-Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүртэл 414 км төмөр зам барих, ашиглах | Шаардлагагүй | Шууд гэрээ байгуулах |
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

