- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 149
Улаанбаатар хот
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэн, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Монголын утга зохиол, урлаг, соёлын нэрт төлөөлөгч Эрдэнэбатын Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Шагдаржавын Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг 2018 онд тус тус тэмдэглэсүгэй.
2. Г.Гомбосүрэн, Э.Оюун, Ш.Нацагдоржийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A