A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Наваанпэрэнлэйн Жанцан, Тогоочийн Лхагваа, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД