A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

1.1.2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэх үүрэгтэй этгээд нь уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1.1.1.харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг авах;

1.1.2.харилцагчийг таньж мэдэх талаархи урьд авсан мэдээллийг шинэчлэх;

1.1.3.өндөр эрсдэлтэй харилцагчийн талаархи мэдээллийг шинэчлэх;

1.1.4.дотоод хяналтын хөтөлбөрийг шинэчлэх.

2 дугаар зүйл.

Хэвлэх

2.1.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД