A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2011 оны 132 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам"-ын 2.1 дэх хэсгийн хүснэгтийг дор дурдсанаар өөрчлөн найруулгай:

Эрүүгийн хуулийн зүйл, заалт

Эрүүгийн хуулийн зүйл, заалтын гарчиг

1.

10.1

Хүнийг алах

2.

11.1

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

3.

12.1

Хүчиндэх

4.

13.3

Хүн барьцаалах

5.

13.4

Хүнийг хүчээр алга болгох

6.

17.2

Дээрэмдэх

7.

19.3

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах

8.

21.12

Эрүү шүүлт тулгах

9.

29.8

Террор үйлдэх

10.

29.1

Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх

2. Мөн журмын 4.2 дэх хэсгийн "... хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор" гэснийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ