A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ УЕП, МХЕГ-ын даргын 2012 оны 143 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, түүнд прокурор хяналт тавих журам, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл"-ийн загвар /

2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 142/159

Дугаар 142/159

Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 18.1.5, 18.1.6 дахь заалт, Улсын мэргэжлийн Хяналтын Албаны нийтлэг дүрмийн 1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.”Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, түүнд прокурор хяналт тавих

журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл”-ийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга, /Н.Бямбадорж/, Улсын ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга /Ц.Ариунболд/-д даалгасугай.

3.Энэхүү тушаалыг 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

М.АЛТАНХУЯГ Д.БАТБААТАР

2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 2467 дугаарт бүртгэсэн