A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ- “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал”-ыг хавсралтаар
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 348 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3912 дугаарт бүртгэв.