- Нүүр
- Сайдын тушаал
- МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ- “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал”-ыг хавсралтаар
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 348 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3912 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A