A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалт, 6.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорждугарын Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД