A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД