- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 162
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотод зохион байгуулагддаг олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдийн хамтлагт 21.0 (хорин нэгэн сая) төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 21.0 (хорин нэгэн сая) төгрөгийг соёл урлагийн олон улсын тэмцээнд байр эзэлсэн уран бүтээлчдийг шагнах зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A