- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр (БОЭТТ)" олон улсын чуулга уулзалтыг "Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад "БОЭТТ"-ийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан олон улсын чуулга уулзалтыг төлөвлөгөөний дагуу өндөр хэмжээнд зохион байгуулах, шаардагдах зардлыг дотоод нөөц бололцоо, олон улсын байгууллага, сангийн хандив, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
